Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

310 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг ус хадгалах сав, дугуйндаа нуун хилээр гаргахыг завджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг их хэмжээгээр хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав, болон дугуйнд нийт 310 килограмм дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан аж.

Тус хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ
Монгол орны ховор ургамлуудын нэг болох дэрвэгэр жиргэрүүг 2018 онд БОАЖ-ын сайдын А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаатай түүж бэлтгэхийг хориглосон юм.