Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн дөрөв хоногт ослын улмаас хоёр хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст есдүгээр сарын 7-10-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 907 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, хоёр хүн амиа алджээ.

Түүнчлэн ослын улмаас нийт 30 хүн гэмтсэний найм нь хүүхэд байна.

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.09.09-ний өдрийн 07 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэйн амь хохирсон.
  • 2020.09.09-ний өдрийн 22:40 цагийн орчимд ЧД-19 хороо Зуслангийн зам, ЕБ-ын 117 дугаар сургуулийн урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 58 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.

 Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -17
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай зорчигчийг мөргөх хэлбэрээр-5
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 байна.

Мөн дээрх өдрүүдэд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа тул эцэг эхчүүд та бүхэн 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг  Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.