Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар тарсан сүмогийн дэвжээ бүхлээрээ энэ намрын тэмцээнийг алгасахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ Ням гарагт эхлэх есдүгээр сарын тэмцээнийг Таманой дэвжээнийхэн бүхлээрээ алгасах болсныг Японы Сүмогийн Холбоо өнөөдөр зарлажээ.

Өнөөдрийн байдлаар тус дэвжээний 19 бөх коронавирусийн халдвар аваад байгаа гэнэ. 

Тиймээс дэвжээний эзэн, озеки асан Точиазума тэргүүтэй бүх 28 хүнийг Токиогийн Рёгоку Кокугикан ордонд энэ Ням гарагт эхлэх тэмцээнд оролцуулахгүй байхаар болжээ.

Точиазума өөрөө дэвжээний хажуугийн шүүгчээр ажиллах төлөвлөгөөтэй байсан юм. Таманой дэвжээнээс дээд зиндаанд барилдах бөх байхгүй, харин дээд макүчи зиндаанаас жүрёо зиндаанд буусан хоёр бөх барилдах байсан нь мөн хасагдсан байна.

Халдвар авсан бөхчүүдээс 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоогоос нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Японы сүмогийн хэд хэдэн дэвжээнээс халдварын тохиолдлууд илрээд байгаа. Тавдугаар сард санданмэ зиндааны 28 настай бөх Шобуши коронавирусийн халдварын улмаас нас барсан юм.

Сүмогийн Холбоо энэ оны гуравдугаар сарын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан бол тавдугаар сарын тэмцээнийг цуцалж байжээ.

Харин долдугаар сарын тэмцээнийг өдөрт 2,500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News