Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хэлмэгдсэн монгол бичиг минь" арга хэмжээ боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын ардчилсан холбооны дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс өнөөдөр “Хэлмэгдсэн монгол бичиг минь" нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр /2020.09.10/ монгол бичгийнхээ төлөө дуу хоолойгоо өргөж буй тус нөлөөллийн арга хэмжээнд 100 орчим эмэгтэй болон бусад төрийн бус байгууллагын залуус дэмжин оролцсон юм.

"Үр хойч минь үеийн үед монгол бичиг, соёлоо битгий хэлмэгдүүлээсэй"

Тус хөдөлгөөнийг санаачлагч Д.Аззаяа “Монголчууд эрт үеэс хэл, бичгийн өндөр соёлтой ард түмэн байсан. Гэхдээ түүхийн тодорхой цаг үед монгол бичиг хэлмэгдүүлэлтэд өртөж байсан гэж бид үзэж байна. 

Тодруулбал, 1944 онд манай улсын тухайн үеийн төр засаг монгол бичгийг крилл үсгээр солихоор шийдвэрлэж байсан. Түүнээс хоёр жилийн дараа буюу 1946 онд монголчууд бүх нийтээрээ албан ёсоор крилл үсэг үзэж, хэрэглэх болсон байдаг.

Энэ нь монгол бичиг түүхэн цаг үед хэлмэгдэж байсан гэж үзэх шалтгаан болж байна. 

Өнөөдөр үр хойч, залуусаа үеийн үед монгол бичиг, соёлоо битгий хэлмэгдүүлээсэй гэж сануулах гэж эмэгтэйчүүд бид цуглан, энэ арга хэмжээг зохион байгуулж байна" хэмээн ярив.

"Монгол бичиг бол монголчууд бидний дархлаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эх түүхийн багш нарын нэгдэл ТББ-ын тэргүүн М.Бямбадаш “Дэлхийн улс бүр өөр өөрсдийн онцлогтой. Харин Монгол үндэстний гол онцлогийн нэг бол яах аргагүй босоо Монгол бичиг.

Өөрөөр хэлбэл, монгол бичиг бол монголчууд бидний дархлаа юм.

Өнөөдрийн 21 дүгээр зуунд гадаад хэл чухал ч гэлээ бид үндэсний дархлаагаа алдатлаа гадаад хэлийг чухлаар онцолж болохгүй гэдгийг энэ завшааныг ашиглан залуусдаа сануулмаар байна.

Залуус маань босоо монгол бичгээ судалж, эх хэлээ хамгаалж, эх орноо хайрлаж хүндлэх ёстой” гэв.

"Өнөөдөр монгол бичиг түүхэндээ гурав дахь удаагаа хэлмэгдэж байна"

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүхбаатар “Өнөөдөр дэлхий дахинд өөрсдийн гэсэн үндэсний хэл, бичигтэй цөөхөн үндэстэн байдгийн дотор Монгол багтаж байдаг. Монгол үндэстэн уруудахын нэр бол Монгол бичиг уруудах явдал.

Өнөөдөр монгол бичиг түүхэндээ гурав дахь удаагаа хэлмэгдэж байна. Өмнө нь 1930-аад онд ЗХУ-ын бодлогоор латин үсгээр солих гэж хэлмэгдүүлж байсан. Дараа нь 1940-өөд онд улс даяараа ЗХУ-ын крилл үсгээр монгол бичгийг сольж шийдвэрлэн хэлмэгдүүлж байсан.

Олон арван жилийн турш монгол бичиг соёл хөндөгдөж ирлээ. Тиймээс бид одооноос анхаарлаа хандуулж, монгол бичгээ үр хойчдоо өвлүүлэх нарийн бодлого явуулах учиртай” гэлээ.

Уг арга хэмжээнд оролцсон 100 гаруй эмэгтэй үндэсний хувцсаараа гоёсон байв.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг