Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс эхний найман сард БНХАУ-тай $4.4 тэрбумын худалдаа хийв

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Манай улс эхний найман сард БНХАУ-тай $4.4 тэрбумын худалдаа хийв
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс энэ оны эхний найман сард нийт 139 улстай 7.9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс 56% буюу 4.4 тэрбум долларын худалдааг зөвхөн БНХАУ-тай хийсэн байна. Тус улсад гаргасан бараа бүтээгдэхүүний 

  • 35.1 хувийг чулуун нүүрс
  • 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлжээ.
Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг Сингапур улсад экспортолсон барааны 65.9 хувийг Их Британи улсад экспортолсон барааны 59.2 хувийг алтны экспорт эзэлж байна. Алтны экспорт өмнөх оны мөн үеэс 802.2 сая америк доллар буюу 3.3 дахин өсжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 908.2 сая америк доллароор буурахад 

  • зэсийн баяжмалын экспорт 317.7 сая америк доллар
  • нүүрсний экспорт 967.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Ийнхүү ҮСХ-ны танилцуулснаар гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 8 сард 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 270.2 сая америк доллароор буурч, нэг тэрбум америк долларын ашигтай гарчээ.