Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн салбарт Киргиз улстай хамтран ажиллах Засгийн газрын хэлэлцээрийг батлав

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Цэргийн салбарт Киргиз улстай хамтран ажиллах Засгийн газрын хэлэлцээрийг батлав
Sara, ikon.mn - text to speech

 “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Ингэснээр олон улсын энхийг сахиулах болон цэрэг-техникийн ажиллагаа, харилцан итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон чиглэлүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Ташрамд дурдахад, 2019 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгосон билээ.