Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-т шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-т шалгаж эхэлжээ
Sara, ikon.mn - text to speech

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж эхэлжээ.

Түүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. 

Д.Гэрэл нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу Засгийн газрын наймдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм.