Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 200 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй /2020.09.08/

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
ЭМЯ: 200 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй /2020.09.08/
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 200 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүйг ЭМЯ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Манай улсад коронавируст халдварын 310 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсанаас 296 нь эдгэрч, одоогийн байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм. Эмчилгээнд байгаа 8 хүний биеийн байдал хөнгөн бол 6 нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ.

Өнөөдрийн байдлаар нийт 3,620 иргэн тусгаарлаж байна.