Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээл сургуулийг хэвийн горимд шилжүүлэх эсэх асуудлыг УОК ирэх долоо хоногт шийднэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Хичээл сургуулийг хэвийн горимд шилжүүлэх эсэх асуудлыг УОК ирэх долоо хоногт шийднэ
Sara, ikon.mn - text to speech

Хэдийгээр шинэ коронавирусийн халдвар дотоодод тархаагүй ч энэ хичээлийн жилд хичээл сургуулийн үйл ажиллагааг шинэ горимоор эхлүүлсэн билээ.

Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болоод цэцэрлэгийн анги дүүргэлтэд хязгаарлалт тавьсан. Нэг танхимд дээд тал нь 20-25 сурагчтай хичээллэх горимын дагуу ангиудыг хувааж олон ээлжээр сургуулиуд хичээллэж байна. Энэхүү шинэ зохицуулалт нийслэлд есдүгээр сарын 21-н, орон нутагт 14-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөснийг Засгийн газар, Улсын Онцгой комисс мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн сурагчид энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжих эсэх талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас тодруулахад, тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Ирэх долоо хоногт хуралдах Улсын Онцгой Комиссын хуралдаанаар асуудлыг шийднэ” гэсэн хариулт өглөө.  

УОК, Засгийн газрын шийдвэрлэснээр мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээл ирэх Даваа гарагаас, их, дээд сургуулийн хичээлийг аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Харин ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн горимыг хэрхэхийг ирэх долоо хоногт хуралдах УОК-ын хурлаар шийдэх юм байна.