Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн зургаан аймагт коронавирусийн халдварыг шинжилдэг PCR аппарат суурилуулжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор үзүүлж буй гаднын зээл тусламжаас 299 сая ам.доллар нь Монгол Улсад орж ирсэн бөгөөд тухайн мөнгө нь зориулалтаараа зарцуулагдаж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

Тэгвэл НҮБ-ын системийн байгууллагуудаас олгож буй тусламжийн хүрээнд хилийн зургаан аймагт PCR аппарат суурилуулсан талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ. 

Тэрбээр "НҮБ-ын Хүн амын сангийн шугамаар орж ирж байгаа мөнгөөр бид хилийн зургаан аймгийн эмнэлэгт PCR аппарат суурилуулсан. Үүнд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорноговь аймаг багтаж байгаа. Гаднын зээл тусламжаар орж ирж буй мөнгөнүүд цаанаасаа зориулалт нь тусгагдан ирж байгаа тул шамшигдаж байгаа зүйл байхгүй. Энэ тухай бүх мэдээлэл долдугаар сарын 20-ноос нээлттэй болсон" гэсэн юм.

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед лабораторид PCR аппаратаар шинжилгээ хийж эцсийн оношийг гаргадаг тухай ХӨСҮТ-өөс тайлбарлаж байв.