Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Godfather: Part III” киноны шинэ хувилбарыг бүтээснээ дэлгэцэнд гаргахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Найруулагч Фрэнсис Форд Копполагийн бүтээл, Корлеонегийн гэр бүлийн мандан бадрал, уналтыг харуулсан “Godfather” гурвалын сүүлчийн гурав дахь бүтээлийн шинэчилсэн хувилбар ирэх арванхоёрдугаар сард кинотеатруудын дэлгэцэнд гарахаар болжээ.

Шинэ хувилбарт найруулагч Коппола, зохиолч Марио Пюзо нарын хүмүүст үзүүлж чадаагүй анхны санааг харуулах гэнэ.

“Шинэ хувилбарт би шинэ эхлэл, шинэ төгсгөл хийж, зарим дүрслэл, зураг авалт, хөгжмийг өөрчилсөн. Ингэж өөрчилснөөр Godfather, Godfather II кинонуудын төгсгөлийн хэсэг илүү утга учиртай болох юм” гэж Коппола ярьжээ.

Шинэ хувилбар нь “Mario Puzo’s The Godfather, Coda: The Death of Michael Corleone” нэрээр цөөн хэдэн кинотеатруудын дэлгэцэнд арванхоёрдугаар сард гарах ба дараа нь стриминг платформуудаар цацагдах гэнэ.

Энэ нь Godfather III киноны 30 жилийн ойд зориулсан бүтээл ажээ.

Godfather III нь өмнөх хоёр бүтээл шигээ сайн үнэлгээ авч чадаагүй ч Оскарын шагналын долоон төрөлд нэр дэвшиж байв.

Godfather II киног гарснаас хойш 16 жилийн дараа 1990 онд гарсан уг бүтээлд 60 гаруй настай Майкл Корлеоне мафийн ертөнцөөс гэр бүлээ салгахыг оролдож байгаа үйл явдал гардаг юм.

 

Эх сурвалж: AFP