Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гарах хөдөлгөөнийг хаасан"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сургуулийн орчинд хүүхдүүдэд заавал амны хаалт зүүлгэж байгаа хэр нь олон нийтийн арга хэмжээ, ойн баярын үеэр халдвар хамгааллын дэглэм сахихгүй байна. Мөн урлагийн тоглолт хүртэл зохион байгуулах тухай зар сурталчилгаа гараад эхэллээ. Тэдгээр арга хэмжээний үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах вэ?

- ЭМЯ нэгдүгээр сараас эхлэн нийтдээ 60 гаруй зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж, байгууллага, гэр бүл, хувь хүнд гээд нарийвчлан хүргэсээр байгаа. Энэ зөвлөмжүүдийг дагаж мөрдөх ёстой. Мөн УОК-ын шийдвэрээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15 хүртэл сунгасан. Тийм учраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж болохгүй.

ЭМЯ-наас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөсөөр байгаа бөгөөд ард иргэдийн маань зарим хэсэг зөвлөмжийг дагаж байгаа бол мөрдөхгүй байгаа хэсэг бас байна. Олон хүн цуглуулж, найр наадам хийснээс болж хоолны хордлого гарсан тохиолдол бий.

Дэлхийн бусад улс орнуудын туршлагаас харахад арга хэмжээг гадаа талбайд, цөөн хүнийг хамруулан, хүн хоорондын зайг баримтлан зохион байгуулж байна.

- Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, өнөөдрөөс тус сум руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Тарваган тахлын 16 дахь сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Хөвсгөл аймагт тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 37 настай эрэгтэй Завхан аймагт явж байхдаа халуурч, булчирхай цочсон гэсэн оноштойгоор сумын эмнэлэгт тусгаарлагдсан. Ингээд булчирхайнаас авсан эхний шинжилгээгээр тарваган тахал төст савханцар харагдсан бөгөөд лабораторийн шинжилгээ ЗӨСҮТ-т хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөн хязгаарлаж, нэгдүгээр хавьтал болсон 25 хүнийг тусгаарлаад байгаа.

- Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн оюутнуудын асуудал шийдэгдсэн үү?

- УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл өгсөн. Та бүхэн мэдэж байгаа тухайн байрны нөхцөл байдлыг харуулсан зургуудыг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна лээ. Ер нь манай улсын иргэд өөрийнхөө орны нөхцөл бололцоонд таарсан шаардлага тавих хэрэгтэй. Хэтэрхий өндөр буюу Америк, Солонгост байсан шиг шаардлага тавих нь хэцүү. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг цэрэг, цагдаа ирсэн явдал болоогүйг бодитоор хэлж чадна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/612989832741700/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.