Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Засгийн газраас гаргасан шийдвэрүүд
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн/2020.09.02/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. 

  • Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын газар, шорооны ажил болон эхний 130 километрт дэд бүтцийн барилга угсралтыг энэ онд багтаан дуусгана.  
  • Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв.  Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. 2020 оны 04 дүгээр сараас хойш улсын хэмжээнд 23 мянга гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэжээ.
  • “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн “Судалгаа, хөгжлийн төв” болгон өөрчлөв.  
  • Төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойг гуравдугаар улиралд тэмдэглэх болов.