Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс ОХУ-аас коронавирусийн эсрэг вакцин авах гэрээ байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр хийх туршилт нь дууссаны дараа худалдаж авах нөхцөлтэй гэрээг байгуулснаа Казахстан улсын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Уг мэдэгдэлд хэдэн тун вакциныг, ямар үнээр авч байгаа талаар дурдаагүй байна. Харин эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй вакцинжуулахаар төлөвлөснийг мэдээлжээ.

Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бага хэмжээний клиник туршилтын дараа Зөвлөлтийн үед зохион бүтээсэн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр “Sputnik V” гэж нэрлэгдсэн вакцинд Оросын засгийн газар албан ёсоор зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм.

Харин Өрнөдийн мэргэжилтнүүд өргөн хүрээний туршилтаар үр дүнтэйг нь баталсны дараа хэрэглэх ёстой гэж анхааруулж байгаа. Уг вакциныг бүтээх төслийг санхүүжүүлсэн ОХУ-ын засгийн газрын харьяа шууд хөрөнгө оруулалтын сан 40,000 хүнийг оролцуулсан өргөн хүрээний туршилтыг гадаадын судалгааны байгууллагуудын хяналт дор эхлүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

 

Эх сурвалж: Reuters