Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т орших Рашаант сумын Хөвсгөлийн нуруу хэмээх газарт өчигдөр 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар