Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга болов

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлсэн байна.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж сонгожээ.