Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн боомтуудаар өчигдөр 1,809 машин нүүрс экспортолжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Наймдугаар сарын 17-н буюу өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярантын боомтоор 1,809 машинаар нүүрс экспортолжээ. Энэ нь сүүлийн саруудад байгаа өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, тавдугаар сарын дунд үед, ажлын өдрүүдэд өдөрт 400 хүрэхгүй тооны машинаар нүүрс гаргаж байсан бол экспорт нэмэгдүүлэх хүрээнд нүүрс тээврийн урсгал ийнхүү нэмэгдэж байна. 

Цар тахалтай холбоотойгоо манай улсын нүүрсний экпорт оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46%-аар буурчихаад буй. 2020 оны наймдугаар сарын 2-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс нийт 11.2 сая тонн нүүрс экспортлоод байна.