Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Үл хөдлөхийн бизнесийг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлбэл өндөр хэмжээний торгууль, шийтгэл хүлээнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын хувьд мөнгө угаахтай тэмцэх ажлын хүрээнд санхүүгийн зах зээлийг сахилга баттай, илүү хяналттай болгоод буй. 

Үүний нэг жишээ нь Санхүүгийн зохицуулах хороо үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл зохицуулалтын газартай болсон явдал юм.  

“Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын 103 хуулийн этгээдэд СЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр зургаадугаар сард хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн дараах худалдааг бүргэжээ. Үүнд, 

  • 399 гэрээ, хэлцлээр нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, худалдан авч шилжүүлсэн
  • 185 гэрээ, хэлцлээр нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн байна.

Харин Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо найман хуулийн этгээд, 267 иргэд олгожээ. Зургаадугаар сард,

  • 125.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж,
  • 109.8 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авсныг” Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэв.

"Үл хөдлөх хөрөнгө зуучлал болон үнэт эдлэл, алтны арилжаа эрхэлдэг хоёр том салбарын 600 гаруй газрыг бүрэн зохицуулалтад оруулаад байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц "Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх нь мөнгө угаах арга болж байна гэж үзсэн тул холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан. 

Өнөөдрийн байдлаар манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр OSMA, Тэнхлэг зууч, REMAX гэх мэт олон жил үйл ажиллагаа явуулсан газрууд зах зээл дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй болгосон.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд СЗХ энэ тал дээр ахицтай ажиллаж, өнөөдрийн байдлаар 200 орчим үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид тусгай зөвшөөрөл олгосон. Хянагдаж байгаа 70 орчим компани бий.

Иймээс иргэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүийн тусгай зөвшөөрлийг шаардаж, хянах ёстой. Хэрэв үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулах жуучлалын бизнесийг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлбэл өндөр хэмжээний торгууль шийтгэл ногдуулна.

Мөн алтны болон томоохон үнэт эдлэлийн арилжаа эрхэлдэг дэлгүүрүүдийг саарал жагсаалтын хүрээнд ФАТФ-аас хяналт оруул гэсний дагуу энэ төрлийн бизнес эрхэлдэг 400 орчим иргэн, 10 орчим хуулийн этгээдийг бүртгэлжүүлэн, шаардлага тавин тайлан авч эхэлсэн.

Өөрөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, алтны арилжаа эрхэлдэг хоёр том салбарын 600 гаруй газрыг бүрэн зохицуулалтад орууллаа" хэмээв.