Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сэтгүүлчийн хэцүү асуултад хариулахаас зугтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас хариулахад хэцүү асуулт асууж, сандаргажээ.

Huffington Post сонины сэтгүүлч С.В.Дэйт түүнээс “Ноён Ерөнхийлөгч өө! Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд Америкийн ард түмэнд ярьсан бүх худал зүйлийнхээ төлөө та харамсдаг уу?” гэж асуусан юм.

Трамп энэ асуултад асуултаар хариулж “Бүх юу гэнээ?” гэж асуужээ.

“Бүх худал ярьсан зүйлийнхээ төлөө” гэж сэтгүүлч хариулахад Трамп “Хэн ярьсан гэж?” хэмээн дахин асуусан байна.

Сэтгүүлч “Та ярьсан” гэж хариулаад үргэлжлүүлэн ярих гэхэд Трамп үгийг нь таслан дараагийн сэтгүүлчийн асуултыг авсан юм.

Өнгөрсөн сард Вашингтон Пост сонин бүрэн эрхийнхээ хугацаанд Трамп нийт 20,000 гаруй удаа худал, баримт нотолгоогүй зүйл олны өмнө ярьсныг тооцоолсноо мэдээлж байжээ.

Сэтгүүлч Дэйт ерөнхийлөгчийг асуултанд нь хариулахаас зайлсхийхийг мэдэж байсан тул гайхаагүй гэнэ. Тэр дараагийн удаа энэ асуултаа үргэлжлүүлэн тавих бодолтой байгаагаа ярьжээ.

Эх сурвалж: The Guardian