Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөс үхлийн аюулаараа хоёр дахин өндөр тарваган тахлыг ямар амьтад үүсгэдэг вэ?

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тарваган тахал халдварт өвчний улсаас манай улсад хоёр хүн нас барж, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байхад иргэд тарвага агнаж, тээвэрлэж, идэж, эрүүл мэнд амь насандаа эрсдэл үүсгэсээр байна. 

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, тэдний бүүргээр дамжих халдварладаг. Хүний тунгалгийн булчирхай, уушгийг голчлон гэмтээдэг, харуулат, хордлогоор шинж тэмдэг нь илэрдэг байгалийн голомтот цочмог халдварт өвчин.

Тарваган тахал дараах байдлаар халдварладаг байна

 
Эх сурвалж: WWF

Энэхүү халдварт өвчин нь коронавирусээс хоёр дахин илүү үхлийн аюултай болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулж буй. Тодруулбал, COVID-19 халдварт өвчний нас баралтын түвшин 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлых 4.9% хэмээн дэлхий дахинд үздэг байна. 

Тарвагыг агнах хорио цуцлагдаагүй хэвээр байгаа

Тарвага агнах нь өнөөдрийг хүртэл хориотой байгаа. 

БОАЖ-ын сайд 2017 оны есдүгээр сарын 22-ны өдөр А/278 тоот "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай" тушаал гаргаж, тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон.

Тушаалд:

  1. Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосугай.
  2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай гэжээ.

Энэ хорио цээр 2020 оны есдүгээр сарын 22-ноор дуусгавар болох тул тэр хүртэл хугацаанд тарвага агнах нь хуулиар хориотой байгаа билээ. 

Түүхэнд бичигдсэн, тарваган тахлын томоохон халдварууд

Дэлхийн түүхэнд тарваган тахлын гурван томоохон дэгдэлт/пандеми/ бүртгэгдсэн байдаг байна.

Анхны цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.

Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн үхдэл маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.

Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгт эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.