Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
  • Эдгэрч гараад сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүний шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа 9 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусжээ.

Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Хүндэвтэр байгаа хоёр хүн нь 65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна..

ХӨСҮТ-д нийт 40 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад тусгаарлагдаж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3327150760842615

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.