Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилтын дасгалжуулагч буюу көүч гэж хэн бэ?

ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Америк болон барууны хөгжингүй орнуудад хүчтэй дэлгэрч байгаа ажил мэргэжил бол “Амжилтын дасгалжуулагч” буюу /Көүч/ юм. Спортын тамирчид амжилтаа дээшлүүлэхийн тулд дасгалжуулагч хөлсөлдөгтэй адил хувь хүн ч ажил амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд көүч /амжилтын дасгалжуулагч/-тай болдог болоод байна.

“Баян аав, ядуу аав” номын зохиогч Роберт Киёосаки хууль, санхүү, нягтлан бодох, удирдлага, маркетинг зэрэг салбар бүрт амжилтын дасгалжуулагчтай.

Хамгийн наад захын жишээ гэхэд л “Баян аав, ядуу аав” номын зохиогч Роберт Киёосаки хууль, санхүү, нягтлан бодох, удирдлага, маркетинг зэрэг салбар бүрт амжилтын дасгалжуулагчтай. Тэднийхээ хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч, дэлхийд данстай тэргүүлэх бизнесменүүдийн нэг болж чадсан юм.

Көүчийн дэмжлэгтэйгээр хүн өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг танин мэдэж, асуудал бэрхшээлээ даван туулж, зорилгодоо хүрч чаддаг. Тэгэхээр көүч хүн үйлчлүүлэгчээ амжилт гаргахад тань тусладаг хүчирхэг хөшүүрэг болдог байх нь.

Көүч тэгвэл үйлчлүүлэгчээ хэрхэн дасгалжуулдаг вэ? Көүч хувь хүнийг ганцаарчлан дасгалжуулдагаараа онцлог бөгөөд үйлчлүүлэгчийнхээ амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод нь хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолохын зэрэгцээ сул талыг арилгаж давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэх, оюун санаагаа төвлөрүүлэн, эрч хүчээ зорилго руугаа төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөн чиглүүлдэг. Товчоор хэлэхэд амжилтын дасгалжуулагч, көүч хүн үйлчлүүлэгчийнхээ үнэнч дэмжигч байдаг юм.

Монголчуудын хувьд энэ мэргэжил маш шинэлэг зүйл тул зарим нэг хүмүүс амжилтын хөтөчийг сэтгэл зүйчтэй андуурах явдал гардаг. Көүч нь сэтгэл зүйчтэй төстэй шинж чанарыг агуулдаг ч өөрийн гэсэн онцлогтой.

Амжилтын дасгалжуулагч /көүч/ хүн амжилт гаргахыг хүсдэг байвч арга замаа мэдэхгүй, өөрийгөө танин мэдээгүйгээс болж сэтгэлийн тэнхээ нь дутсан, өөрийгөө өөрчлөх арга замаа хайж байгаа, сэтгэл зүйн хувьд эрүүл хүнд тусалдаг бол сэтгэл зүйч сэтгэл зүйн асуудалтай сэтгэл гутрал, стресст орсон хүнд түүнийг даван туулахад нь тусалдаг. Амжилтын дасгалжуулагч көүчийн заавар зөвлөгөөгөөр хүн өөрийгөө илүү сайн таньж, авьяас чадвараа нээн илрүүлж, өөртөө итгэх итгэл хурдан нэмэгдэж, амжилт гаргах үйл явц хурдасах юм.

Амжилтын дасгалжуулагч /көүч/ үйлчлүүлэгчтэйгээ адил мэргэжил туршлагатай байх албагүй, харин уг хүнийхээ урмыг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж чаддаг, сайн сонсогч, үнэнч зөвлөгч, зөв чиглүүлэгч л байх хэрэгтэй. Хэрвээ та бусдад туслах гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй бол “көүч” буюу “амжилтын дасгалжуулагч яахын аргагүй танд тохирох мэргэжил юм. Энэ чиглэлээр 10 гаран жилийн туршлагатай Ганабелл институт “Көүч бэлтгэх хөтөлбөр” зарлаад байгаа юм байна.

Ганабелл Институт