Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 160 иргэнээ энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 160 иргэнээ энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авна"
Sara, ikon.mn - text to speech

УОК-ын Шуурхай штабаас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

"Алтанбулагийн боомтоор орж ирсэн 286 хүний 205 нь ОХУ-ын  багш, ажилчид"

Тэрбээр “УОК-ын даргын шийдвэрээр наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Алтанбулагийн боомтоор нийт 286 иргэнийг нэвтрүүлсэн. Үүнээс 81 нь манай улсын иргэн байсан бол үлдсэн нь ОХУ-ын багш ажилчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Монгол-Оросын хамтарсан сургуулиудын багш нар Алтанбулагийн боомтоор түлхүү орж ирсэн юм.

Тэдгээр хүмүүст манай улсад ирэхээс нь өмнө коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх гэсэн хатуу шаардлагыг тавьсан. Тус шаардлагын дагуу ОХУ-ын Эмчил сайдын яамтай хамтран энэ арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ" гэв.

"БНХАУ-д байгаа 160 иргэнээ энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авна"

Үргэлжлүүлэн "БНХАУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн манай улсын 160 иргэн байна. Тэдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүдийн боомтоор эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна.

Урьдчилсан байдлаар БНХАУ-ын өгсөн зөвшөөрлөөр, наймдугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор тэдгээр иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

Энэ сард бид 14 удаагийн нислэг хийхээр болсон. Өнгөрсөн хугацаанд бид авто болон агаарын замаар нийт 17,211 иргэнийг эх оронд нь авчирсан. Харин энэ сард авто болон агаарын замаар 4,000 орчим иргэнээ авчирна гэж урьдчилан төлөвлөөд байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/815394235872622