Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тархи судлалын сургалт АШУҮИС-ийн төв байранд эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Тархи судлалын байгууллага IBRO-с Тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга техникүүдийг заах сургалт болон "Multidisciplinary Brain Science" эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл тус сургалтыг АШУҮИС-ийн төв байранд халдвар хамгаалалтын заавар зөвлөмжийн дагуу АШУҮИС-ийнн Тархи судлалын хүрээлэн өнөөдрөөс зохион байгуулж эхэлжээ.

Тархи судлалын сургалтаар заах арга техникүүдийн тухайд,

  • Эсийн өсгөвөрлөлт
  • Эсийн амьдрах чадварын сорил
  • ДНХ ялгах аргачлал
  • Бодит хугацааны полимеразын гинжин урвалын үндсэн зарчим (COVID-19-д ашиглагдаж буй)
  • Иммуногистохими
  • Стеротаксинг – тархины ховдолд тарилга хийх арга
  • Хулганы зан төрхийг тодорхойлох арга
  • Тархи зүсэлт хийх/ Гистологи харах
  • Хулганы тархины эдийг хөлдөөн бэхжүүлэх/зүсэлт хийх
  • Олон төрлийн микроскоп ашиглах арга
  • Иммуноблоттинг туршилт хийх зэрэг нарийн техникүүд тус тус багсан бөгөөд сургалт энэ сарын 10-14-ны хооронд үргэлжлэх юм. 

Харин "Multidisciplinary Brain Science" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 14-15-нд АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгээс цахимаар зохион байгуулах юм байна. 

НЕЙРОСАЙНС нь тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцоог медиатор, гормон, мэдрэлийн эс, мэдрэлийн ширхгүүд, анатоми морфологи, эд эрхтний түвшинд физиологи, иммунологи, молекул биологи, эд эс судлал, хими, физик, программ хангамжийн олон аргуудын тусламжтай мэдрэл сэтгэцийн өвчин эмгэг судлал, дүрс оношилгоо, зан үйл, нийгмийн сэтгэхүй, нейромаркетинг зэрэг олон талбарт судалдаг орчин үеийн шинжлэх ухаан билээ. 

Тус хурлыг ийнхүү зохион байгуулснаар шинэ шинжлэх ухаан болох нейросайнсийн салбарт Монгол Улс олон улсын түвшинд хүрч ажиллаж буйг илтгэх үзүүлэлт болох төдийгүй цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг Тархи судлалын хүрээлэнгийнхэн онцлов. 

Ташрамд дурдахад энэхүү эрдэм шинжилгээний хурлаар тархи судлал болон тархи судлалтай нягт уялдаа холбоотой бусад шинжлэх ухааны мэргэшсэн эрдэмтэн, судлаач, эмч нар дэлхийн 12 орноос оролцож, өөрсдийн туршлагаас хуваалцах юм байна. Тухайлбал, мэдрэлийн дурангийн мэс засал, мэдрэлийн эсийн сөрөлт өвчнүүд, сэтгэл зүйн өөрчлөлт бие махбодид хэрхэн нөлөөлдөг зэрэг сэдвийн дори өргөн хүрээнд яриа хийх тул тархи судлалыг шимтэн сонирхдог, уг чиглэлээр дагнан мэргэшсэн бол энэхүү хуралд оролцох боломжтой. 

ЭНДээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.