2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
16:00
S30
23°
17:00
S26
23°
18:00
S26
20°
19:00
S26
17°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авжээ.

Эдгээрээс 326 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд долоон хүн гэмтсэн байна.

Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байжээ. 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн аж. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.08-ны өдрийн 23.33 цагийн орчим Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насын хохироосон.
  • 2020.08.08-ны 17.15 цагийн орчим Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Hyundai Porter маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, гурван настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон.
  • 2020.08.08-ны 19.00 цагийн орчим Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас барсан байна. 

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан аж. 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах,жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

x