2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
18:00
S26
19°
19:00
S26
16°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26
05:00
S26

Японы компани сансрын хог хаягдлыг лазерын гэрлээр устгах төлөвлөгөө боловсруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг

Япон улсын хиймэл дагуулын холбооны Sky Perfect JSAT Corp компани тойрог замд байгаа хог хаягдлыг лазерын гэрэл ашиглан устгах төлөвлөгөө боловсруулжээ.

Хэрвээ төлөвлөгөө саадгүй хэрэгжвэл 2026 онд дэлхийн тойрог замыг цэвэрлэж эхлэх гэнэ.

Манай гарагийн тойрог замд ашиглалтгүй болсон хиймэл дагуулууд, хаягдсан пуужингуудын сэг зэмүүдээс бүрдсэн 100 сая гаруй ширхэг биет оршиж байдаг. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд цэвэрлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм.

Японы мэргэжилтнүүдийн боловсруулсан аргаар хог хаягдлыг алсын зайнаас лазерын гэрлээр шарах гэнэ. Үүний дараа хаягдлууд тойрог замаасаа гарч, дэлхийн агаар мандал руу орсноор шатаж устах юм.

Хог хаягдалтай шууд хүрэлцэхгүй тул аюулгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй арга гэж зохион бүтээгчид нь тайлбарлаж байна.

“Сансрын хог хаягдал нь хүлэмжийн хий, далай тэнгисийн хуванцрын бохирдол зэрэгтэй адил байгаль орчны том асуудал болоод байна. Тиймээс JSAT уг асуудлыг шийдэж, тойрог замыг цэвэрлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй ажиллаж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Төсөлд Японы засгийн газраас санхүүждэг Рикен судалгааны хүрээлэн, Японы Сансар Судлалын Агентлаг, Нагоягийн их сургууль, Кюшүгийн их сургууль хамтран оролцож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x