Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгийд зам тээврийн осол гарч нэг машинд зорчиж явсан 4 том хүн, 2 хүүхэд амь насаа алдсан хэрэг гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 6-ны 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон хэрэг гарсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. 

Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.