Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"611 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эмчилгээнд байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиодол 293 үүнээс эдгэрсэн 230, эмчилгээнд 63 хүн байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1200736926960967
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.