Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгажээ

ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгажээ.

Чөлөөлсөн талбайд нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, тохижилт болон цахилгаан автобус цэнэглэх байгууламжийн ажил хийгдэх аж.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны авто зам, замын байгууламжийн доогуур Улаанбаатар хотын төв магистраль цэвэр, бохир усны 600 мм-ийн шугам хоолой явдаг хамгаалалтын бүс оршдог.

Энэхүү магистраль шугам нь 1985 онд баригдсан, насжилт өндөртэй. Эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ хийх талбайгүй учраас нүүлгэн шилжүүлэхийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах ОНӨААТҮГ-ийн газраас удаа дараа шаардах бичиг ирсний дагуу газар чөлөөлөлт хийгдсэн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба