Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мотоциклтойгоо нисэх зурвасын багана мөргөж амиа алдсан осол гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өчигдөр буюу Лхагва гарагт зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүн амиа алджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "2020 оны долдугаар сарын 29-нд Увс аймгийн тариалан сумын нутагт асфальтан замд Honda-CR-V маркийн онхолдож хоёр хүн амиа алдсан бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт Нисэх буудал гэх газарт шороон зам дээр Жалам хар маркийн мотоциклийн жолооч нисэх зурвасын багана мөргөж амиа алдсан харамсалтай ослууд гарсан" гэсэн мэдээллийг өглөө.

Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын малгай өмсөж мотоцикл жолоодож байхыг анхааруулж байна.