Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь-Эхийн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орлоо

ikon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, “Их тойруу”-аас хойш чиглэлд “Дарь-Эх”-ийн 3.3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаасан.

Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо хийнэ үү.

 
 
 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 


Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар