Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ, Германы эмийн компаниудын хамтарсан COVID-19-ийн эсрэг вакцины сүүлийн шатны туршилтаар оновчтой тунг тогтооно"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компани болон ХБНГУ-ын BioNTech компанийн хамтран хөгжүүлж буй шинэ коронавирусийн хадвараас урьдчилан сэргийлэх вакцины эмнэл зүйн сүүлийн туршилтыг АНУ-д хийх зөвшөөрлийг тус улсын Хүнс эмийн агентлагаас өчигдөр олгожээ.

Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээBNT162b2 гэж нэрлэгдэж буй дээрх вакцины нэг болон хоёрдугаар шатны туршилтыг хамтатган хийсэн бөгөөд одоо үргэлжлүүлэн гуравдугаар шатны туршилтад АНУ-ын 39 муж болон ХБНГУ, Аргентин, Бразил зэрэг улсын 30,000 хүнийг хамруулан гүйцэтгэх юм байна.

Энэ сарын эхээр Pfizer болон BioNTech компаниас вакцины үр дүнгийн талаар урьдчилсан байдлаар танилцуулахдаа "Өмнөх шатны туршилтаар BNT162b2 вакцин нь хүний биед аюулгүй бөгөөд эсрэг биет үүсгэж дархлааны Т эсийн хариу урвалыг өдөөж байсан" гэж мэдээлжээ.

Мөн эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаар уг вакцины үр дүн, аюулгүйн байдал болон оновчтой тунг тогтоох зорилготой судалгаагааг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар бүтээж буй Модерна компанийн вакцин эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаа өчигдрөөс эхлүүлээд буй. Тус вакцины гуравдугаар шатны судалгаанд ч мөн 30 мянган хүн хамрагдах аж" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/719821035232675

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.