Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь-Эхийн гудамжны 3.3 км авто замыг шинэчлэх тул өнөөдөр 22:00 цагаас ирэх сарын 11-нийг хүртэл хаана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. 

Уг ажлын хүрээнд дээрх замыг өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 11-ний 08:00 цаг хүртэл хааж, ус зайлуулах шугам, хоолойг суурилуулах аж.

Иймд тус орчинд амьдардаг ард иргэд доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар