Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.26/

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

Коронавирусийн халдвар дэлхий дахинд 15,918,000 хүн өвчилж, 645,000 хүн эндсэн бол 9.8 сая хүн эмчлэгдсэн байна. 

24 цагийн дотор 284 мянган хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр хоёр дахь өдөр болж байна. Мөн нэг өдрийн дотор 6,000 гаруй хүн эндсэн байна. 

Дэлхийн эрдэмтэн, судлаачид өвчлөл буурахгүй байгаагийн, улам нэмэгдэж байгааг дараах  шалтгаантай гэж тайлбарласныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. Үүнд:  

  1. Өвчлөл өндөртэй орнууд хөл хорионы дэглэмийг үе шаттай бус огцом сулруулсантай холбоотой.
  2. Хүмүүс буруу ташаа мэдээлэлд автаж, анхаарал суларсан
  3. Олноороо нэг газар бөөнөөрөө цугларч, халдвар тараах эх уурхай болж байна. 
  4. Залуучуудын хайхрамжгүй байдал, би залуу учраас өвдөхгүй гэсэн хайхрамжгүй байдлаас болж нэмэгдэх хандлага байна. 
  5. Залуусын дунд амны хаалт зүүх нь бага байгаа нь 

өвчлөл, нас баралт өндөр байх, цаашдаа нэмэгдэх шалтгаан болж байна гэв. 

Мөн ДЭМБ-аас анхааруулж байгаа нь бүх хүн, ялангуяа  эрүүл мэндийн байгууллагын салбарынхан коронавирусийн зүг анхаарал хандуулж байна. Гэтэл эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг анхааруулж байна. 

Тухайлбал, Африк болон өвчлөл гарсан зарим өндөр хөгжилтэй оронд улаан бурхан, холери зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархаажуулалтын үйл ажиллагаа зогсон хямарч, нь олон хүүхэд эндэх шалтгаан болж байна. Иймээс хүүхдийн дархлаажуулалт, эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг хэвийн явуулах шаардлагатайг анхааруулжээ. 

Манай улсад тусгаарлан ажиглалтад шинээр 210 хүн орж, 218 хүн гарч, 2,566 хүн ажиглалтад байгаа ба тэдэнд төрийн 182 албан хаагч үйлчилж байна. 

Цэргийн төв эмнэлэгт 39 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээнд байна. 

Өнгөрсөн 24 цагт 119 дугаарт 124 дуудлага ирсэн. АНУ-аас гурван иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүйн зөвлөгөө авжээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/313647593326430/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.