Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тамхи, архи хэрэглэж, дасгал хийхгүй байх нь коронавирусийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар дэлхий дахинд хийгдэж буй тандалт, судалгааны тоймыг бэлтгэжээ.

18-аас дээш насны 4,362 хүний 85.8% нь вакцин хийлгэнэ гэж хариулжээ

1. Австралийн Сидней хотын судлаачид 18-аас дээш насны 4,362 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэх эсэх дээр судалгаа хийхэд 85.8% нь вакцин хийлгэнэ гэжээ. Боловсрол багатай хүмүүс вакцин хийлгэх сонирхолгүй байгааг тогтоосон байна.

АНУ-д 249 эмнэлгийн ажилчны найман хувьд нь эсрэг бие тодорхойлогджээ

2. АНУ-ын Теннеси мужийн эрүүл мэндийн 249 ажилтанд хийсэн судалгаагаар найман хувьд нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ. Эдгээр ажилчдын талаас илүү хувьд коронавирусийн ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд судлаачид эрүүл мэндийн ажилчдыг тогтмол илрүүлэг шинжилгээнд хамруулах нь эмнэлгийн дотоод халдвар тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой гэжээ.

Халдвартай хөхүүл эхийн сүүнд 30 минут пастеризац хийсний дараа коронавирус идэвхгүй болжээ

3. Канадын эрдэмтэд коронавируст халдвартай хөхүүл эхийн сүүг 62.5 хэмд 30 минут пастеризац буюу дулааны боловсруулалт хийсний дараа шинжлэхэд сүүн дэх коронавирус идэвхгүй болжээ. Иймд судлаачид халдвартай эхийн сүүг пастеризаци хийж хүүхдэд өгөх нь эхийн сүүгээр халдвар дамжихаас сэргийлнэ гэж зөвлөжээ.

Автомат хариулагчаар зөвлөгөө өгөх нь эрүүл мэндийн ажилтнуудын ачааллыг бууруулах ач холбогдолтой 

4. Коронавируст халдвартай хүмүүст автомат хариулагч /чатпот/ ашиглан зөвлөгөө, мэдээлэл өгөх нь эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэдгийг Индианагийн их сургуулийн судлаачид тэмдэглэжээ.

Тамхи, архи хэрэглэж, дасгал хийхгүй байх нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ

5. Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэх нь COVID-19-өөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж судлаачид үзжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.