Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадаас ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг тухайн орны ЭСЯ-ны байрны гадна нээлттэй байрлуулна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

/2020.07.24/

https://www.facebook.com/588990477781350/videos/318073159577000/

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Агаарын татан авалтаар энэ сард нийт 4,148 хүнийг авчраад байна. Энэ нь өнгөрөгч зургаадугаар сараас 54% өсөлттэйгээр татан авалт хийсэн гэсэн үг. Татан авалтыг наймдугаар сард үргэлжлүүлж, 21.6 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 2,197 хүн, орон нутагт 558 хүн буюу нийт 2,700 гаруй хүн тусгаарлалтад байна. Гэрийн ажиглалтад 1,630 хүн байгаа. 

УОК-ын Шуурхай штабаас татан авалт болон ирэх хүсэлтэй иргэдийн нэрстэй холбоотой асуудалд зарим өөрчлөлт орсон. Тодруулбал, долдугаар сарын 20-ноос эхлэн нэрсийг ил болгоод тухайн улсад байх Элчин сайдын яамны байран дээрээ иргэдийн нэрийг ил гаргаж тавих чиглэлийг өгсөн. Энэ дагуу долдугаар сарын 28-нд Солонгосоос ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг ил болгоно. 

Мөн Шуурхай штабт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал ирж байгаа. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. 

Төлбөрийн хувьд төлж амжихгүй онгоцонд сууж байгаа тохиолдол бий. Төлж амжихгүй Монголд ирсэн иргэдээс 90 орчим сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үүсээд байгаа. Төлбөрийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан болон хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. 

Замын-Үүдээр орж ирээд байрны төлбөрөө төлөх боломжгүй хүмүүс ажил хийж төлбөрөө төлж байгаа.