Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.23/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.23/

https://www.facebook.com/iKonNews/videos/206467857473582

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 15.1 сая хүн өвчилсөн байна. 9.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд 24 цагт 202 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндлээ. 

АНУ-ын Өвчлөл судлалын үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус улсын 39 мужид халдвар нэмэгдсээр байгаа нь яаран хорио цээрийн дэглэмийг сулруулснаар болсон гэж үзсэн. Харин Вашингтоны их сургуулийн тооцооллоор АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл арваннэгдүгээр сар гэхэд нас баралтыг 5,000-аар бууруулах боломжтой гэжээ. 

Сургуулийг нээх тохиолдолд амны хаалтаа сайтар зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа сайтар савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байгааг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эмч нар онцолсон. 

Манай орны хувьд ажиглалтад өчигдөр 23 хүн орж, 52 хүн гарсан. Өнөөдрийн байдлаар 2,958 хүн ажиглалтад бий.

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 68 хүн Цэргийн төв эмнэлэгт байгаагаас дөрвийнх нь бие хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 

24 цагийн хугацаанд 119 дугаарт 147 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. 

"Шуурхай 119"-д гадаад улсаас дөрвөн иргэн холбогдож мэдээлэл авсан" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.