Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БНСУ COVID-19-ийн эсрэг цусны сийвэнг ашиглах эмнэл зүйн нэгдүгээр шатны туршилтыг эхлүүлжээ. 

Энэ тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 76 өвчтөнд Remdesivir тарилгыг хэрэглэж байна.

Түүнчлэн бүх хүндэрсэн өвчтөнүүддээ халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг ашиглах эмчилгээний зааврыг тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас батлан, зөвшөөрөл олгожээ.

Цусны сийвэнг эмчилгээнд хэрэглэх эмнэл зүйн нэгдүгээр шатны туршилт Солонгос улсад эхэлсэн.

Сийвэнгийн эмчилгээний эмнэл зүйн туршилтад хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэх ажил энэ сарын 18-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын дунд гэхэд хангалттай хэмжээнд үйлдвэрлэж дуусна гэж мэдээлсэн байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1240423082960555

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.