Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр дуусаж, С.Баярт холбогдох шүүх хурал эхэлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Б.Хурц нарын найман хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлж, өнөөдөр дуусах гэж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн тухай бид мэдээлж байсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

С.Баяр нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна

Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлж байна.

Уг нь С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарынхтай хамт болж байсан ч хэргийг тусгаарласан юм.

Шүүхээс С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт ял оноогоод байгаа билээ.