Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.

Хоёрдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу орж эхэллээ.

Татварын ерөнхий газраас мэдээлснээр 2020 оны долдугаар сард багтаан хоёрдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлнэ гэж байв. Үүний дагуу энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901,615 иргэний дансанд 38.2 тэрбум төгрөгийг олгож байгаа юм.

 

Нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.