Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.21/

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3418226931736122

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 14,685,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 614,000 хүн эндээд байна. 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Өнгөрсөн хоногт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна.

Өвчлөл гарснаас хойш долоон сарын хугацаанд улс орон, бүс нутаг бүрт коронавирус тархвар зүйн хувьд өөр байгааг ДЭМБ-аас онцлон тэмдэглэлээ. Халдварын тархалт зарим оронд хурдтай буурч байгаа бол зарим оронд аажуу буурч байна. Тухайлбал, Япон, Австрали улсад өвчлөлийн хоёр дахь давалгаа гарсан ч тархалтын хурд эрчим өөр өөр байгаа юм. Тиймээс улс орон бүр халдвараас хамгаалах өөр өөр арга хэмжээг авч ажиллаж байна.

Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл өндөр хэвээр байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 118 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.