Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1413482292171913

"Цар тахал дэгдсэнээс хойш өчигдөр хамгийн олон хүн буюу 254,000 хүн халдвар авсан"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр шинээр 254,000 хүн COVID-19 халдвараар өвчилсөн нь өнгөрсөн хугацаанд дахь хамгийн олон хүн халдвар өдөр болжээ.

Мөн АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд COVID-19-ийн халдвар авсан байна.

Энэ нь цар тахал анх дэгдсэнээс хойш бага насны хүүхэд хамгийн олноороо халдвар авсан тохиолдол болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Учир нь коронавирусийн цар тахлын эхэн болон дунд үед хүүхдүүд, ялангуяа нэг хүртэлх насны хүүхэд уг өвчний халдвар авах явдал маш бага байсан юм" гэв.

"Ажиглах байранд нийт 2,769 хүн байна"

Мөн тэрбээр "Манай улсын хувьд, өчигдөр шинээр 68 хүн ажиглалтад орсон бол 118 хүн ажиглах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар ажиглах байранд нийт 2,769 хүн байна.

Үүнд:

  • 1-5 насны 109 хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй 109
  • Архаг, хууч өвчтэй 327 хүн байгаа юм. Тэдгээрт 41 их эмч, 70 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Харин Цэргийн төв эмнэлэгт 52 хүн хэвтэн эмчлэгдэж буй. Тэдгээрээс дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Түүнчлэн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд нийт 134 дуудлага ирж, иргэд зөвлөмж зөвлөгөө авжээ.

Шуурхай 119 аппликэйшнд гадаад улсаас манай улсын 3 иргэн холбогдож эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.