Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

“10,000 программист” төсөлд 40 хүн 15 хоног хамрагдаж сертификатаа гардан авжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны долоодугаар сарын 09-ний өдөр сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчиддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.

 
 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР