Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэргэл: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 13,432,000 рүн өвчилж, 580 мянган хүн эндсэн мэдээлэлтэй байна. Одоогоор 7.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалталтад орж, 75 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингэснээр нийт 2,791 хүн ажиглалтад байна. 

Тэдгээр хүмүүсийн 156 нь 1-5 насны хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна. Тэдгээр хүмүүст 43 их эмч, 67 дадлагжигч эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 45 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.   

 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3106503289439867/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.