Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдварын эсрэг өвөрмөц эм, вакцин хараахан гараагүй байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.12/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/276053610153512/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 12,832,000 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 567,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Одоогоор 7.4 сая хэн эдгэрсэн бол 4.7 сая хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д 66 хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн олон  бүртгэгдсэн тохиолдол боллоо. Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар авсан хүмүүсийн 40 хувьд эмнэл зүйн шинж тэмдэггүй байгааг мэдээлжээ.

Бразилд 39,000, Энэтхэгт 27,000, Өмнөд Африкт 13,000 хүн сүүлийн хоногт шинээр халдвар авсан байна.

ОХУ-д 24 цагийн дотор 6,611 хүн шинээр халдвар авч 188 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгууда өвчлөл өмнөх өдрөө 39-45-аар нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 103 хүн ажиглалт орж 269 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,988 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Цэргийн төв эмнэлэгт 48 хүн хэвтэн эвчлүүлж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаар 101 хүн холбогдож мэдээлэл авсан бол шуурхай аппликэйшнээр АНУ, Турк улсаас дөрвөн иргэн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан. 

Коронавирусийн халдварын эсрэг өвөрмөц эм, вакцин хараахан гараагүй байгаа. Гэтэл зарим улсад янз бүрийн зүйлийг коронавирусийн халдварт сайн гэж хуураад зарсан байна. Тухайлбал, АНУ-ын Флорида мужад коронавирусийн эсрэг эм гэж хэлэн халдваргүйтгэл, ариутгалын бодисыг зарснаас олон хүн хэрэглэж хордсон хэрэг гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас гарсан мэдээллийг харж, шинжлэх ухааанчаар хандахыг хүсье" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.