Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны өрхийн эмнэлэг түргэн тусламжийн машинтай боллоо

Сүхбаатар дүүрэг
2020 оны 7 сарын 7
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Мандам” Өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашинтай боллоо. Энэхүү эмнэлгийн зориулалтын автомашиныг “Саплай чэйн” ХХК-ийн хамт олон болон иргэн Э.Мандуул санаачлан Япон улсын Фүкүока мужийн Фүкүока хотын төв Гал сөнөөх газраас санхүүжүүлж олгож байгаа юм.

Ингэхдээ тэд дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр хотын төвөөс 15 км зайтай оршдог, 749 га газар нутгийг хамардаг, гэр хорооллын хамгийн их хүн амтай тус хороог сонгосон байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний авто машинтай болсноор иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, чанарт ахиц гарах олон давуу талтай.

Э.Мандуул нь эмч мэргэжилтэй, Япон улсад ажиллаж амьдардаг бөгөөд түүний аав н.Энхжаргал нь “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвд олон жил ажиллаж байсан эмч хүн байсан юм.