Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтанбулагийн боомтоор орж ирсэн COVID-19-ийн сэжигтэй таван тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэдээс таван хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр "Бид өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 85 иргэнийг хүлээж авсан.

Тэднээс нүд улайлттай, хамар нь битүүрсэн гэх шинж тэмдэгтэй таван иргэнийг Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний нэгдсэн эмнэлэгт тусгаарласан.

Бусад иргэн тусгаарлан ажиглах байранд байна" гэсэн юм.

Тухайн иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Орхон аймагт тусгаарлагдсан коронавирусийн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу өнөөдөр гарна. Ер нь сэжигтэй гэж тусгаарлагдсан хүмүүсээс шинжилгээ авахад хариу сөрөг гарч байгаа. Тухайн хүмүүс өөр ямар ч шалтгаанаар халуурсан байж болно" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3021234284599145/?v=3021234284599145

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.