Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин Ардчилсан Намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Намын/АН/ ҮБХ-ны гишүүн, Улс Төрийн Зөвлөлийн гишүүн О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, хүсэлтээ өглөө. 

Тэрбээр, ардчиллыг дэмжих хүчнүүд талцаж биш ойлголцож, бүхлээрээ шинэчлэгдэж ажиллах ёстойг саяын сонгуулийн үр дүн болон иргэдийн хүлээлт шаардлага Та бидэнд харуулж байна. 

Ардчилсан Намын дүрмийн дагуу дотоод сонгуульд өрсөлдөж, улмаар намын даргаар сонгогдвол зөвхөн нам гэлтгүй нийгмийг бүхэлд нь сэргээж шинэчлэхэд голлон анхаарна. Өнгөрсөнтэй зууралдахгүй, үнэлэлт дүгнэлт хийгээд  урагшаа харж ажиллах болно гэдгээ онцоллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.