Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орчин үеийн хэв маягтай хивс зочдод дуусашгүй баяр баясгалан, урлагийн мэдрэмжийг олгодог

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 6
Сурталчилгаа
1.Их тэнгэрийн ам
 

Хөгжмийн аясаар хөдлөж буй мэт сонирхолтой хээтэй хивс тухайн орчныг улам онцгой болгох мэт

Төрийн тусгай хамгаалалт бүхий Их Тэнгэр цогцолбор нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөс найм орчим км зайд буюу Дархан цаазат Богд Хан уул болон Хатантуул голын хөвөөнд байгалийн үзэсгэлэнт ногоон бүсэд оршдог билээ. 1951 оноос өнөөг хүртэл Монгол улсын төр, засгийн тэргүүн нарт болон манай улсад айлчилж буй гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд зочид буудал, зоогоор үйлчлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн энэхүү газрын үүдээр дөнгөж ормогц дээд зэргийн ихэмсэг, сонгодог орчин угтаж цааш хөтөлдөг.

 
 

Дотоод орчинд эрхэм хүндэтгэлийг илэрхийлэх чанартай хийц бүхий тавилга, эдлэл хэрэгсэл бий. Үүний нэг нь Монголын ууган үйлдвэрлэг Эрдэнэт хивс компанийн хивс билээ.

Уужим саруул орон зайг дүүргэж, цаглашгүй сайхан жавхаа, өнгө төрх нэмж буй хивсийг чанараар тэргүүлэгч "Эрдэнэт хивс" ХХК урлав.

2. Хуримын ордон
 

Амьдралын мартагдашгүй нэгэн өдөр буюу хайртай хосуудын хурим дуу хуур, инээд хөөрөөр бялхсан, жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байлгахыг хүн бүр хичээдэг билээ. Аав ээж амраг садан хайртай дотнын хүмүүсийнхээ дэргэд халуун хайраа тунхаглаж голомтоо бадраан айл болж буй хосуудын мартагдашгүй нандин мөчүүдийн гэрч болсон хуримын ордон дахь бүх л зүйлс гэгээлэг сайхан ерөөлөөр дүүрэн. Залуу хосуудын жаргалтай амьдралын хөтөч болон угтах эрдэнэт улаан хивсийг алхан хээгээр чимсэн нь туйлын утга төгөлдөр.

 
 
 

Гал голомтоо бадраасан өргөө цагаан гэрээ хайр, сэтгэл шингэсэн бүхнээр дүүргэж, төвшин амар жаргаарай.

Алхан хээг Монголчууд өнө эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд цаглашгүй мөнхийн хөдөлгөөнийг илтгэдэг тул мөнхөд, бат бөх гэсэн утга агуулгыг бэлгэддэг нарийн учиртай билээ. Уламжлалт ёс заншил шингээсэн хивс нь хүртэл жаргалыг хурайлах, сүүн цацалтай хуримын өдөр тань хайр баяраар дүүрэн байхыг ерөөжээ.

Амьдралын чухал хором бүрийг хөөр баяслаар мялаах сэтгэлээ шингээн Эрдэнэт хивс урлав.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.