Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварн буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа.

Хуваарийн дагуу 2020 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Тиймээс хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй.

Лавлах утас: 1800-1288, 75777507